2007-12-12
Ганцхан сарын үерхэл

Би зүгээр л бусдын адил хүнийг хайрлаж бас хайрлуулахыг хүссэн. Гэвч миний бодол үргэлжид үгүй болох юм. Миний хайртай бүхэн надаас урьд нь байгаагүй мэт холдон одно. Би үнэндээ гайхаж байна. Яагаад? би дахин дахин яагаад гэж асуухыг хүсэж байна. Яагаад болохгүй гэж? Хүмүүс маш сайхан үерхдэг байтал миний үерхсэн хүмүүс заавал хэн нэгэн хүнд хайртай байдаг нь үнэхээр гайхамшигтай. Би ойлгохгүй байна. Зүгээр л энэ ертөнц надаар бүр мөсөн тоглоом хийгээд байна. Хорвоо ертөнц надад өгөх гэснээ бүгдийг нь биш юм гэхэд ядаж маш их хүсэж догдлоод байгааг нь өгчихөж болдоггүй л юм байхдаа. Би олон удаа үерхэж байсан. Гэвч би ойлгохгүй байна. Арай гэж нэг хүнд өөрийн сэтгэлээ нээн түүнтэйгээ маш сайхан байхыг хүссэн нь миний буруу гэж үү? Тэр хамгийн сүүлд надад хоёулаа зүгээр л салъя гэж хэлсэн. Бас л дахиад салъя. Би энэ салъя гэдэг үгийг үнэн голоосоо үзэн ядаж байна. Би тэр хүнд хайртай. Гэвч энэ хайр нэг хүнийг хэтэрхий их хайрласнаас болж буй зовлон шаналалын эх үүсвэр нь болж байна. Яагаад би түүнийг хайрлавал тэр намайг хайрлаж болдоггүй юм бэ? Яагаад миний хайрласан хүн надад хайртай байж болдоггүй юм бэ? би энэ талаар юу ч ойлгохгүй байна. Хүмүүс сайхан үерхээд сайхан байж болоод л байна. Яагаад надад тийм байж болдоггүй юм бэ? Хэдэн жил сайхан үерхээд байгаа хүн миний ойр олон л байна. Гэвч тэднийг харахаар сэтгэл минь өвдөж улам ихээр шаналах юм. Яагаад? яагаад? яагаад?

Сэтгэгдэл:


hi
миний бодлоор чи яагаад гэдэг асуултаа өөрөөсөө асуугаад асуултандаа хариултаа олох хэрэгтэйм шигээ.. ярзайтал инээх тэврэлт
Бичсэн: Жижи (зочин) цаг: 03:23, 2010-01-16 | Холбоос | |


би ийм нэг юм бодоод байнаа, сонирхоно уу
надад бүх охин таалагддаг, учир нь эмэгтэй хүн гэдэг гайхамшигт зантай.

тийм болохоор хэн нэгэнтэй нь дотносох сонирхол алга, хэн нэгнийг нь ч гомдоох хүсэл алга.



би эмэгтэй хүний байгаа байдлаас өөртөө инээмсэглэл, тайвширлыг мэдэрдэг болоод байна.
Бичсэн: galbaatar цаг: 19:36, 2008-03-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax