2007-09-25
Хачирхалтай өдөр

Тиймээ, өдөр болгон дандаа өөр өөр байх юм. Тэр дундаа миний өдрүүд үргэлж өөр өөр. Би нэгэн амьдралын тоглоомонд орсон гэдгээ мэднэ. Гэлээ ч тэр амьдралын тоглоом надаар өөрөөр минь тоглоод байх шиг... Хэн нэгэн миний хийхгүй гэсэн болгоныг хийлгэх гээд, эсвэл бүр хийх гэснийг нь хүчээр хориод байх шиг байх боллоо. Би хэн нэгний зуурдын нэгэн тоглоом болоод байх шиг. Би амьдрал дүүрэн асуудал дунд яг л их далайд живэн байх шиг байна. Надад хэн туслах ёстой вэ? Би өөрөө л байх. Гэхдээ яаж гэдэг нь л их сонин байна. Тиймээ энэ бол сонголт. Унтахдаа сонгодог гудас минь миний сонголт. Уухдаа сонгодог аяга минь миний сонголт... Би, хүмүүс бүгдээрээ сонголт дунд живэн амьдарна. Надад зөвхөн сонголт л тулгуур.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax