2007-10-01
Бодол, бас хайр

Тиймээ, чамд би дурлаж байсан юм байна

Тэр дурлалыг минь чи зүгээр л өд шиг үлээж орхиход

Тэртээх оддын дундах сар мэт ганцаар даараад

Тэгээд л тэр ганцаардлын дундаас чамайг харахдаа

Тэрхэн зуурын дулаан илчийг жаргалтай мэдэрнэ

Би бодол дундаасаа шилэн цэцэг хайж

Богино ухаанаа тийм цэцгийн үрээр дүүргэж орхиод

Бодол, ухаан надаар тоглох агшин бүрд бэлэглэе

Би үүнийг хүссэн болохоор тэд зөвшөөрнө.

Бодолд ургасан шилэн цэцгүүд зөвшөөрнө

Амьдрал өөрөө хагацал, зовлон, жаргалтай

Амь минь мах, цус, ястай

Тархи минь гуниг, дурлал, хагацалтай

Би тэднээс холдож зүрхлэхгүй.

Тэрхүү бодлын дундаас хайр дахин ирэхгүй

Би мэдэж байна

Учир нь би урьд нь мэдэж байсан юм.

Зүгээр л хэн нэгэнд хэлэхгүй гэж энэ

Сэтгэл зүрхээ нээхийг хүссэнгүй

Түр баяртай, гээд зүгээр л хэлчихэж чадахгүй

Би мунхаг, зүгээр л бүр баяртай гээд л хэлчих л байж дээ

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax